Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар цар тахлын нөхцөл байдал өмнөх хоногуудтай харьцуулахад тодорхой хэмжээгээр буурч байгааг хэллээ. Нийт шинжилгээний 26 хувьд эерэг хариу гарч байсан бол сүүлийн өдрүүдэд 19 хувьд нь эерэг гарчээ.
Мөн хүнд өвчтөнүүдийн тоо буурч байгаа нь эмчилгээний зөв тактик баримталж байгаатай холбоотой гэж Эрүүл мэндийн сайд С.Энхболд хуралдаанд танилцууллаа. Нийт хүн амын 4.2 хувь нь халдварт өртөөд байна. Дэлхийн улс орнуудад дундаж нь найман хувьтай байна. Дархлаажуулалт үр дүнтэй зохион байгуулсны ач юм гэж үзэж байгааг хэллээ. Мутацид орсон хувилбаруудын идэвхтэй хувилбарууд улс орнуудад дэгдэж гэлээ.
Дэльта вирус 111 улсад тархаад байна. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ үргэлжлүүлэх шаардлагатай байна гэсэн юм. Дэльта вирус вакцины үр дүнг 20-30 хувь бууруулж байна гэсэн үр дүн гарчээ.