Өнөөдөр болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар цар тахлын нөхцөл байдалтай холбоотой хүндрээд байгаа боомтуудын үйл ажиллагааг эхлүүлж байна.
Тодруулбал Замын-Үүд боомт өнөөдрөөс хэвийн ажиллаж эхэллээ. Өмнө нь өдөрт 100 орчим машин гарч байсан бол 110 болгож нэмээд байна. Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчид ажлуудаа эрчимжүүлж байна.
Замын-Үүдээр өчигдөр 39 вагон ачаа орж ирсэн. Мөн ажлын хэсгийн зүгээс иргэдийг төмөр замаар ачаа тээвэр явуулах зөвлөмж өгч байна. Гашуунсухайт боомтын тухайд өнөөдрөөс үйл ажиллагаа эхэлж байна. Нүүрсний 100, зэсийн баяжмалын 128 машин гарсан байна.
Цагаанхад суурьшлын бүсэд 7 хоног хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргалаа. Тухайн бүс нутагт ариутгал хийж, жолооч нарыг шинжилгээнд хамруулж, ногоон бүс болгох зорилт тавьж ажиллана.