О.Осоржамаа өөрийн төрсөн нутагтаа аялахаар явж буйгаа лайваараа ярьж байсан юм. Нутгийн хүмүүст зодуулж хүнд бэртсэнийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа талаар мэдээлсэн,
Тэгвэл Хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн З.Энхболд, "Иргэн О.Осржамаа ялгаварлан гадуурхалтад өртсөн талаар баримт мэдээлэл цуглуулж, үйл явдлыг тодруулж байна. Нийгэмд тэгш бус байдал гүнзгийрэх, бусдын ялгаатай байдлыг үл зөвшөөрөх нь биенээ ялгаварлан гадуурхах, үзэн ядах, доог тохуу хийж, өөрсдийн зугаа цэнгэл болгох, аливаад зэрэг зиндаа тогтоох хандлагыг нэмэгдүүлж аймшигт гэмт хэрэг, төсөөлшгүй сөрөг үр дагавар бий болгож байна" гэв.