Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Боксын тамирчид Японыг зорилоо

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 22 секунд

“Токио-2020” зуны XXXII олимпын наадмын боксын төрөл 2021 оны 7 дугаар сарын 24-нөөс 8 дугаар сарын 8-ны өдрийн хооронд зохион байгуулагдана.

Манай улсаас эрэгтэйчүүдийн 57 кг жинд үндэсний шигшээ баг, ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хороо болон Ажнай корпорацийн тамирчин, гавьяат тамирчин Э.Цэндбаатар, эрэгтэйчүүдийн 63 кг жинд ҮШБ, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо болон Капитрон банкны тамирчин, ОУХМ Б.Чинзориг, эмэгтэйчүүдийн 75 кг жинд ҮШБ, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн “Хангарьд” спорт хорооны тамирчин, ОУХМ М.Мягмаржаргал оролцоно.

Олимпын рингэд хүч, ур чадвараа сорих баг тамирчид өнөөдөр өглөө дасгалжуулагч М.Буянжаргал, О.Батхүү болон бэлтгэл хангагч тамирчдын хамтаар Япон улсыг зорьж байна.

Тэд Японы Шизуока мужийн Шимада хотноо 7 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл бэлтгэлээ хангах юм.

Монголын боксчид олимпын наадмаас 1 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн бөгөөд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 1 алт, 4 мөнгө, 6 хүрэл медальтантай.

Баг тамирчиддаа амжилт хүсье

ЦЕГ: О.Осоржамаагийн гаргасан өргөдлийн дагуу зодуулсан гэх хэргийг нь шалгаж байна
ЦЕГ: О.Осоржамаагийн гаргасан өргөдлийн дагуу зодуулсан гэх хэргийг нь шалгаж байна
 
Тусгай үүрэгт элчин сайд З.Энхболд ажлаа хүлээн авч, хийн хоолойн асуудлаарх анхны хуралдаа оролцжээ
Тусгай үүрэгт элчин сайд З.Энхболд ажлаа хүлээн авч, хийн хоолойн асуудлаарх анхны хуралдаа оролцжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.