Урин дулаан цаг ирж иргэд гол ус бараадан амралтын өдрүүдээ өнгөрүүлж байна. Амралтын өдрүүдээр цагдаа болон онцгой байдлын албанаас иргэддээ аялал, зугаалгаар явахдаа гол, уснаас хол буух, бага насны хүүхдэд тогтмол хараа хяналтаа тавих, гол усанд унах, живэхээс сэргийлэх, насанд хүрсэн иргэдийг архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол ус руу орохгүй байх сэрэмжлүүлгийг удаа дараа өгч байгаа боловч иргэд гол усанд эндэх, осолдох байдал тасрахгүй байгааг анхааруулж байна. Өнөөдрийн байдлаар усанд осолдсон 2 том хүнийг эрэн хайж байна. Тодруулбал,
Энэ сарын 4-ний өдөр Сэлэнгэ мөрний эрэг дээр 10 иргэн зугаалж байснаас тус аймгийн харьяат иргэн Д, Н нар “Экстрал” загварын суудлын автомашинтай сураггүй болсон бөгөөд Сэлэнгэ мөрөнд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг Цагдаагийн байгууллагаас 07.09-ний өдрийн 15:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, тус аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийн хүмүүс иргэн Н /50 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч өнөөдрийг хүртэл олоогүй эрэн хайх ажиллагаа явагдаж байна.
Энэ сарын 11-ний өдөр Дархан-Уул аймаг “Хараа” голын эрэгт 17 хүн зугаалж байснаас 1 хүн усанд сэлж байгаад живсэн тухай дуудлагыг 07.11-ны өдрийн 17:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат иргэн О /21 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч олоогүй тул эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.