Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1496 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол улсад батлагдсан халдварын тохиолдлын тоо 139284 болж байна. Улаанбаатар хотын хэмжээнд 806 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 690 тохиолдол орон нутагт бүртгэгдлээ.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 7423
-Хүндэвтэр 3470
-Хүнд 1004
-Нэн хүнд 192 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 22924 хүн эмчлүүлж байгаа аж. Энэ хугацаанд 3858 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо 100752 болж байна.
Хэвтэн эмчлүүлж буй 12189 иргэн байна. Үүний 2587 нь жирэмсэн, 30472 хүүхэд байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 5 хүн халдварын улмаас нас барсан байна. Ингэснээр COVID-19 халдварын улмаас нас барсан хүний тоо нийт 689 болов.Тодруулбал, 61-80 насны гурав, 80-аас дээш насны 2 хүн нас баржээ.