Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөдөлмөрийн баатар Б.Чимидийн нэрэмжит шагналыг хуульч Ц.Сарантуяад хүртээлээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 35 секунд

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Ардчилсан шинэ Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал гардуулах долоо дахь удаагийн ёслол өнөөдөр /2021.07.09/ Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд боллоо.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар "Б.Чимид агсны Монгол төрийн хууль тогтоох эрх зүйн үндсийг боловсронгуй болгоход оруулсан үнэтэй хувь нэмэр, шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулах, хэлэлцэх, батлахад Эхийг баригчаар оролцсон гавьяа зүтгэл, хөдөлмөр бүтээлийг мөнхжүүлэх зорилгоор энэхүү шагналыг бий болгосон. Б.Чимидийн нэрэмжит, Монгол Улсын Их Хурлын 2021 оны шагналыг Монгол Улсын Гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Цэрэнбалтавын Сарантуяа Таны туурвисан “Үндсэн хуулийн процессийн эрх зүй: Суурь ойлголт, тулгамдсан асуудал” бүтээлд олгохоор эрдэмтэн судлаачдаас бүрдсэн сонгон шалгаруулах баг шийдвэрлэсэн.

Энэ бүтээл нь Үндсэн хуулийн хяналтын танин мэдэхүйн онол-практикийн үндсийг тавьсан, харьцуулсан эрх зүй судлалын хүрээнд Үндсэн хуулийн шүүхийн хөгжилд дүн шинжилгээ хийж, Монгол Улсын эрх зүйн шинжлэх ухаанд Үндсэн хуулийн процессийн эрх зүйн сургалт, судалгааны бие даасан шинэ салбар бий болгон, Монгол Улсад Үндсэн хуулийн шүүх хөгжих, парламентат ёс, Үндсэн хуульт ёсыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан бүтээл гэж дүгнэсэн.Доктор Ц.Сарантуяа хууль зүйн шинжлэх ухааны салбарт 40 гаруй жилийн хөдөлмөр зүтгэлээ зориулж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажилласнаас гадна олон мянган шавьтай шилдэг сурган хүмүүжүүлэгч, нэрт эрдэмтэн юм" гэлээ.

Доктор, профессор Ц.Сарантуяа нь 1992 оны ардчилсан, шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт багтан ажиллаж, 2019 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл хэрэгт анхнаас нь идэвхтэй оролцож, Монгол Улсад анх удаа болсон Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулалцаж, Зөвлөлдөх зөвлөлийн гишүүнээр ажиллаж байжээ.

Ерөнхий сайд: Хувийн хэвшлүүдээ нээх бодлого барьж байна
Ерөнхий сайд: Хувийн хэвшлүүдээ нээх бодлого барьж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.