Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд: Хувийн хэвшлүүдээ нээх бодлого барьж байна

Ангилал
Улс төр Нийгэм Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 18 секунд

Эрүүл мэндийн салбарын төлөөллүүд Ерөнхий сайдтай уулзлаа. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээллээ. Тэрбээр, "Хатуу хөл хорио тавигдахгүй байгаа цаг үеийн ачаар макро эдийн засгийн үзүүлэлтүүд эргэн сэргэх таатай нөхцөл байдлууд үүсэж байна. Сангийн яамнаас өгсөн судалгаагаар 2021 оны нэгдүгээр улиралд эдийн засаг 15.7 хувиар өссөн. 2021 оны тавдугаар сард өмнөх оны мөн үеэс 59 хувиар нэмэгдсэн. Монгол банк дээр байгаа төлбөрийн тэнцэл болон бусад үзүүлэлтүүд сайжирч байна.

10 их наядын хөтөлбөр зохих хэмжээнд үр дүнгээ өгч, зах зээлд эдийн засгийн урсгал нэмэгдэж байгаа. Хувийн хэвшлүүдээ аль болох нээх бодлогыг барьж байна. Өмнө барьж ирсэн, цаашдаа ч барина. Гэхдээ бид хамтын хариуцлагатай байх хэрэгтэй. Эрүүл мэндийн салбарын нөр их хөдөлмөрийг хувийн хэвшлүүд хүндлэх хэрэгтэй. Хууль бус үйлдэл хийж, халдвар тарах эрсдэлийг нэмэгдүүлж болохгүй" гэлээ.

"Улаан бүсээс гарсан эмч чемоданаа чирээд суултад нэгдэж, түүнийгээ дэрлээд унтаж байна"
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.