Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Наадмын түрүү бөхөд амласан автомашиныг ЭХЭМҮТ-д өгчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 58 секунд

Наадмын түрүү бөхөд өгөх "Тоёота HIACE" маркийн машиныг ЭХЭМҮТ-д өгчээ. Учир нь цар тахлын улмаас Засгийн газраас энэ жилийн наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргаснаар хүчит бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сур харваа зохион байгуулагдахгүй болсон. Тиймээс наадмын түрүү бөхөд амласан автомашиныг эрүүл мэндийн салбарт өгч байгаа аж.

Уг машин нь 16 хүний суудалтай, тав тухтай бөгөөд орон нутагт эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэхэд найдвартай, аюулгүй юм байна.

Энэ талаар ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр "Бид орон нутагт очиж, мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэх, асуудлыг шийдвэрлэх, зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлдэг. Хүнд өвчтөнүүдэд хагалгаа хийж, биеийн байдлыг тогтворжмогц эргэж Улаанбаатарт ирдэг. Сүүлийн жилүүдэд эмч, мэргэжилтнүүд багаараа орон нутгийг зорих шаардлага их гарч байна. Эдгээр багаа орон нутаг явуулахад бид сайн, аюулгүй яваад ирээсэй гэж санаа зовж байдаг. Учир нь бидэнд аюулгүй, найдвартай, тохитой унаа тун чухал. Эмч, мэргэжилтнүүд маань орон нутагт очоод шууд мэс засал, тусламж үйлчилгээндээ ордог учраас замдаа ядрахгүй очих нь чухал байдаг. Ийм чухал хэрэгцээг маань олж тодорхойлж, өнөөдөр эмч нарыг багаар нь аюулгүй зорчих боломжтой унаагаар хангаж өгсөнд талархаж байна. Монголын мянга, мянган эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулна гэж итгэж байна. Эмнэлгийнхээ зүгээс мөн биднээр үйлчлүүлдэг олон олон хүүхэд, ээжүүдийн өмнөөс талархаж байна” гэлээ.

Ардын хувьсгалын 100, 101 жилийг ойг хамтатган тэмдэглэнэ
Ардын хувьсгалын 100, 101 жилийг ойг хамтатган тэмдэглэнэ
 
Ботаникийн эцсээс 12-н автобусны буудал хүртэлх авто замын хөдөлгөөнийг нээлээ
Ботаникийн эцсээс 12-н автобусны буудал хүртэлх авто замын хөдөлгөөнийг нээлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.