Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Приус-20” машины жолоочийн хүзүү нуруу түлэгдэж, дөрвөн машин галд өртжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 4 секунд

Нийслэлийн Баянгол дүүргийн наймдугаар хорооны 16 дугаар байрны зогсоолд суудлын автомашин шатаж байна хэрэг өчигдөр гарсан.

Энэ талаар ОБЕГ-аас тодруулахад "Машин шатаж байна гэсэн дуудлагыг 07.08-ны өдрийн 13:22 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 13:30 цагт очиход иргэн Г-ийн “Приус-20” загварын автомашин шатсаны улмаас иргэн Ц-ийн “Приус-20” загварын автомашин, иргэн Б-ийн “Приус-41” загварын автомашин, иргэн С-ын “Королла” загварын автомашин, иргэн О-ын “Харриер” загварын автомашин тус тус өртөн шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Уг гал түймэрт иргэн Г /57 настай эрэгтэй/ хүзүү, нурууны хэсэг бага зэрэг түлэгдсэн байсныг НЯТТ-д шилжүүлэн өгсөн" гэлээ.

Хаитийн ерөнхийлөгчийн амийг хөнөөсөн сэжигтнүүдийг баривчилж, захиалагчийг хайж байна
Хаитийн ерөнхийлөгчийн амийг хөнөөсөн сэжигтнүүдийг баривчилж, захиалагчийг хайж байна
 
Гэрээлэгч компаниудын үйл ажиллагааг зогсоох, шантаажлах асуудлаас болж газрын тосны хайгуул хийж буй зургаан талбайн ажил зогсонги байдалд ороод байна