Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Цахим хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг олзлон авч, нэг командаар удирддаг этгээдүүдийг тогтоосон“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 53 секунд

Цахим сүлжээнд түгээмэл үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн талаар Эрүүгийн цагдаагийн албанаас мэдээлэл хийлээ. Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа н.Тайван "Зарим тохиолдолд гэмт этгээдүүд тусгай программ хангамж ашиглан олон нийтэд худал мэдээлэл тараадаг. Гадаад улсын энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад төлбөр төлж, хамтран ажилладаг асуудлууд ч гарч байна. Тухайлбал, холбогдогч Э, Г, Ж, Т, Ч нар үсгэн тохиролцож, иргэдийн фэйсбүүк хаягийг фишинг буюу хортой холбоос тараах замаар нэвтрэх нэр, нууц үгийг олзлон авч, хууль бусаар нэвтрэн бүртгэлтэй мэдээллийг өөрчлөх замаар олон тооны хаягийг цуглуулдаг нь тогтоогджээ. Ингэхдээ тухайн хаягуудыг ашиг олох замаар бусдад худалдан борлуулдаг, цахим орчинд худал мэдээлэл тараах, тодорхой төрлийн мэдээллийн хандалтыг нэмэх, сэтгэгдэл бичих зорилгоор их хэмжээний фэйсбүүк хаягийг нэг командаар удирдах программыг зохиож, түүнийгээ гадаад улсад байрлах серверт ажиллуулсан хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн этгээдүүд нь бусдаас тодорхой сэдвээр захиалга авдаг, ажлын байр түрээслэн зохион байгуулалтын хэлбэрт ордог болох нь тогтоогдсон. Тухайн хэргийг үйлдсэн этгээдүүд нь 25-30 орчим насны программ хангамжийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, цахим орчинд мэдээлэл тараах, бэлтгэх пр үйлчилгээ үзүүлнэ гэх нэрээр харилцагч үйлчлүүлэгчээ олж авдаг байна" хэмээв.

Мэргэжлийн алдаа гаргасан прокуроруудад сахилгын шийтгэл ногдуулжээ
Мэргэжлийн алдаа гаргасан прокуроруудад сахилгын шийтгэл ногдуулжээ
 
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.