Долдугаар сарын 1-ны байдлаар Монгол улс Ковакс хөтөлбөр болон арилжаа, хүмүүнлэгийн шугамаар нийт 5,004,240 тунг хүлээн аваад байна. Тодруулбал, "Синофарм" вакцины 4,3 сая тун, "АстраЗенекa" вакцины 262,800 тун, "Файзер" вакцины 381,420 тун болон "Спутник V" вакцины 60,000 тунг хүлээж авчээ. Мөн өнгөрсөн шөнө буюу долдугаар сарын 01-нд OХУ-аас 20 мянган тун "Спутник V" вакцин Засгийн газар болон хувийн хэвшлийн шугамаар иржээ.
OХУ-аас 20 мянган тун “Спутник V” вакциныг хүлээн авчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.