Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Уяач Ч.Сүхцэрэн: Бидний ирээдүй бол хүүхдүүд, наадмыг өнжвөл морьдоо тавихад бэлэн байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Үндэсний их баяр наадмыг хойшлуулах саналыг эсэргүүцсэн уяачид Сүхбаатарын талбай дээр жагсаалаа үргэлжлүүлж байна. Жагсаалд оролцолгүй, эсрэг байр суурьтай байгаа уяачид өөрсдийн цахим хаягаараа дамжуулан үзэл бодлоо илэрхийлжээ.

Тэдний нэг болох уяач Ч.Сүхцэрэн, "Манай Боржигон Бишрэлт овгийнхон олон үеэрээ морь уяж бна. Удам угсаа, өвөг дээдсийнхээ үргэжлэл болсон би ч морьдоо уясаар л... гэвч дэлхийд түгсэн энэ цар тахлын үед дархлаажуулалтад хамрагдаагүй хамгийн эрсдэлтэй нь хүүхдүүд маань болж байгаа учир наадмыг хойшлуулах, энэ жил өнжвөл морьдоо өнөөдөр ч тавьхад бэлэн байна. Бидний ирээдүй бол хүүхдүүд.

Тэгээд ч энэ олон зуун, мянган жил өвлөгдөж ирсэн соёл ганц жилийн наадам өнжихөд устдаг тийм хариугуй ч гэж юу байх вэ" гэжээ.

СУРВАЛЖИЛГА: Бид хүүхдийг хүчилж хурдан морь унуулж, эрхийг нь зөрчөөгүй
СУРВАЛЖИЛГА: Бид хүүхдийг хүчилж хурдан морь унуулж, эрхийг нь зөрчөөгүй
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.