Үндэсний их баяр наадмыг хойшлуулах санал гарсантай холбогдуулан МҮБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Түмэндэмбэрэл өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Эрхэм #NoNaadam-чид та бүхний тэмцээд байгаа зүйл бөх, морь, сур, шагай биш төсөв мөнгө гэж ойлгосон. Харамсалтай нь, тэр төсөв чинь урсдаг замаараа урсаад явчихсан, галт тэрэг нэгэнт хөдөлснийг төр засаг чинь хэлээд өглөө. Одоо #NoNeelt болгож дээ. Наадмын төсөв гэгдээд байгаа мөнгөний 6-7 орчим хувийг л "БАЯР НААДАМ" хэмээдгийн гол хэсэг бөх, морь, сур, шагайд зарцуулдаг юм билээ. Бусад нь хаашаа, юу руу ч явдаг юм, бүү мэд.
Төр засаг нь эргэж буцсан, эцэс туйлбаргүй "шийдвэр" ахин дахин гаргаж буйгаас шалтгаалж олон мянган, олон зуунд өв соёлоо өртөөлсөн, амин дархлаа, ардын цэнгэл нь хүртээлтэй хүмүүсийн амны зугаа, хүүхэд нохойн доог болох нь дээ. За гэвэл ёогүй байж, засаг төр шиг байгаасай билээ" хэмээжээ.