Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Баттөр: Шоуны шагналын мөнгөөр асрамжийн газарт бие хамгаалах клуб байгуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

"Ододтой бүжиглэе" шоуны ялагчаар Ангууч буюу Б.Баттөр шалгарч, 50 сая төгрөгийг сайн үйлсийн хандивын аянд зарцуулах эрхтэй болсон. Тэрбээр шоуны төгсгөлд шагналын мөнгөө НҮБ-ийн Хүүхдийн санд хандивлана гэдгээ мэдэгдсэн юм.

Харин уг мөнгөө тус санд хандивласан бөгөөд тус шагналыг "UNICEF" 100сая болгон “Өнөр Бүл” асрамжийн газарт бүрэн тохижсон бэлтгэлийн заалтай болгох "ЖЮҮЖИЦҮ" бие хамгаалах урлагаар хичээллэх бүрэн боломж бололцоог бүрдүүлнэ гэж Б.Баттөр мэдээлжээ.

Энэ тухай тэрбээр "Хүүхэд бүрт тэгш боломж. Миний байгуулсан асрамжийн энэ бэлтгэлийн заалнаас ирээдүйн Олимп, Дэлхийн аврагууд маш олон төрөх болтугай!

Мөн миний бие бүх зүйлд өөрийн хүсэл зоригоор оролцдог гэдгээ илэрхийлье" гэжээ.

Архангай аймагт наадам хүртэл хатуу хөл хорио тогтоолоо
Архангай аймагт наадам хүртэл хатуу хөл хорио тогтоолоо
 
Л.Энх-Амгалан: Төрөөс хувьсах зардал авч байгаа 350 цэцэрлэгийг хэний өмч гэдгийг би нэг бүрчлэн мэдэхгүй
Л.Энх-Амгалан: Төрөөс хувьсах зардал авч байгаа 350 цэцэрлэгийг хэний өмч гэдгийг би нэг бүрчлэн мэдэхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.