Их Британийн Эрүүл мэндийн сайд цар тахлын үед халдвар хамгааллын дэглэм зөрчсөндөө уучлал гуйж, огцорчээ. Тодруулбал, түүний зөвлөх бүсгүйгээ тэвэрч, үнсэж буй зураг нь олон нийтийн сүлжээнд цацагджээ. Тиймээс өнгөрсөн баасан гаригт тэрбээр албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгсөн байна. Түүний оронд дотоод хэргийн сайд асан Сажид Жавид Эрүүл мэндийн сайдын албан үүргийг түр орлон гүйцэтгэх аж.
Сануулахад, “The Sun” сэтгүүлд мэдээлснээр Эрүүл мэндийн сайд Матт Ханкок нь тухайн туслах бүсгүйтэй янаг амрагийн холбоотой гэнэ.