Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Осолдсон вагонуудын 360 тонн шатахууныг юүлж дуусгажээ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 30 секунд

Энэ сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус багийн “Цагаан тохой” газар Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлд шатахуун тээвэрлэж явсан ачааны галт тэрэгний вагон төмөр замаас гарсан байдаг. Тодруулбал, “Салхит” өртөөнөөс “Эрдэнэт” өртөөний чиглэл дэх 78 дугаар км-т пк10 3200-2 дугаартай ачааны галт тэрэгний 8 вагон /6 вагон дизел түлш, 1 вагон элс, 1 вагон масло/ замаас гарч унасан, 3 вагоноос түлш гоожсон.

Ослын дагуу Салхит сум дахь Улаанбаатар төмөр замын Аврах анги, Сайхан сум дахь Цагдаагийн хэлтэс, Дархан-Уул аймаг дахь Төмөр замын цагдаагийн тасаг, Улаанбаатар төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны алба хаагчид ажиллаж байна. Мөн Зам тээврийн хөгжлийн яамны хоёр ажилтан болон Улаанбаатар төмөр замын орлогч даргаар ахлуулсан ажлын хэсэг очсон ажиллаж байна.

Энэ сарын 26-н буюу өчигдөр 06:00 цагийн байдлаар 6 вагоныг босгон түлш /360 тн/-ийг юүлж дуусгасан бөгөөд 1 вагон техникийн тос /60 тн/-ыг юүлэхээр ажиллаж байна. Эвдэрсэн төмөр замыг сэргээн босгох ажиллагаа үргэлжилж байгаа гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Дархлаажуулалтын цэгүүд ӨНӨӨДӨР АЖИЛЛАХГҮЙ
Дархлаажуулалтын цэгүүд ӨНӨӨДӨР АЖИЛЛАХГҮЙ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд