УОК-оос гаргасан шийдвэрийг УОК-ийн нарийн бичгийн дарга Т.Баярхүү олон нийтэд хандаж танилцуулж байна. Тэрбээр хот хоорондын зорчих хөдөлгөөнийг хязгаарлах эсэх талаарх дараах мэдээллийг хүргэлээ.
Т.Баярхүү "Коронавируст халдварын нөхцөл байдалтай холбогдуулан 19 аймгийн 176 суманд аваад байна. Тиймээс УОК-ийн хуралдаанаас хот хоорондын хөдөлгөөнийг хаах асуудлыг шийдвэрлээгүй. Өөрөөр хэлбэл, хотоос гарах хөдөлгөөнийг хязгаарлаагүй гэсэн үг. Харин хөдөө орон нутаг руу зорчих гэж буй иргэд тухайн аймаг, орон нутгийнхаа Онцгой комиссоос ямар шаардлага биелүүлж зорчих талаарх нарийн мэдээллийг авсны дараагаар замд гарахыг сануулж байна. УОК иргэдийг хот орчмын ногоон бүсэд гэр бүлийн хүрээнд агаар салхинд гарахыг аль болох дэмжиж байгаа. Иргэд халдвар хамгааллын дэглэмээ нарийн чанд сахих хэрэгтэй байна" гэлээ.