Орхон аймагт мутацилагдсан вирус тодорхойлогдсон талаар тус аймгийн Онцгой комиссоос мэдээлсэн. Ингэхдээ илэрч буй шинж тэмдгийн хувьд дельта хэлбэрийн мутаци байх магадлалтай болохыг тархвар судлаач эмч н.Уранчимэг хэлсэн юм.
Уг мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөрөөс тодруулахад “Энэ талаар тодорхой мэдээлэл аваагүй байна. Вирус нэг хүний биеэс нөгөөд халдварлахдаа мутацид орж байдаг. Мутаци бол гаднаас орж ирдэг, шинээр үүсдэг зүйл биш. Мутацилагдсан вирусийг PCR шинжилгээнд суурилсан аргаар баримжаалж тодорхойлж болно. Гэхдээ энэ нь баталгаатай арга биш. Тиймээс үүнийг олон улсад зөвшөөрсөн шинжилгээгээр батлах ёстой. Мутаци үүссэн ч бидний авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үйлчилгээ өөрчлөгдөхгүй, адилхан л үргэлжилнэ. Мутаци байсан, байгаагүй бид халдвар хамгааллын дэглэмээ сулруулахгүй байх хэрэгтэй” гэлээ.
Баяр