Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагийн дотор 10 мянга гаруй хүнээс шинжилгээ авахад 2263 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Нийт батлагдсан тохиолдол 78347 болж байна. 1650 нь Улаанбаатарт, 613 нь орон нутагт бүртгэгджээ.
Нийслэлийн халдварын тохиолдлыг задлаад үзвэл,
0-17 насны хүүхэд 26.3 хувь нь хүүхэд буюу сүүлийн 24 цагт 500 гаруй хүүхэд халдвар авсан байна.
18-59 насны хүн 66 хувь,
60-аас дээш насныхан 7.8 хувь байна.
Жирэмсэн эмэгтэйчүүд бас ихэнх хувийг эзэлж байна.
Дүүргээр нь задалвал,
Баянгол дүүрэгт 13.2 хувь
Баянзүрх дүүрэгт 29.7 хувь
Сүхбаатар 9.9 хувь
Сонгинохайрхан дүүрэг 11.8 хувь,
Хан-Уул дүүрэг 19.4 хувь
Чингэлтэй дүүрэг 11.2 хувь
Багануур дүүрэг 2 хувь,
Налайх дүүрэгт 2 хувийг эзэлж байна.
Сүүлийн 24 цагт 523 хүн эмнэлгээс гарсан байна. Эдгэрсэн хүний тоо 57025 боллоо.
Нийт 9323 хүн эмчлэгдэж байгаагаас 5839 нь хөнгөн, 2562 нь хүндэвтэр, 766 нь хүнд, 156 нь маш хүнд байна.
62, 57, 86, 51, 66, 42, 82, 69 насны 8 хүн нас барж, Ингэснээр нас барсан хүний тоо 369 болж байна" гэлээ.