Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Өнөөдрөөс эхлэн 16-17 насны хүүхдүүд вакцинжуулалтад хамрагдах боломжтой боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Өнөөдрөөс эхлэн 16-17 насны хүүхдүүд эцэг, эхийн зөвшөөрөлтэйгээр вакцинжуулалтад хамрагдах боломжтой боллоо. Энэ талаар ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр,

"Өнөөдрийн байдлаар Монгол улсын хувьд хүүхдүүдийг вакцинжуулж эхлээгүй хэдий ч хэрэв эцэг, эхчүүд хүсвэл вакцинжуулалтын цэг дээр очоод файзер вакциныг 16-17 насны хүүхдэд хийлгэх боломжийг нээх шийдвэрийг гаргаад байна. Иймээс өнөөдрөөс эхлэн жирэмсэн эмэгтэйчүүд болон 16-17 насны хүүхдүүд маань файзер вакцинд хамрагдах боломжтой. Цаашдаа 12-17 насны хүүхдүүдийг хэрхэн вакцинжуулах талаар тодорхой шийдвэрүүд гарна" гэв.

Мөн тэрбээр, "Хэрэв та вакцинжуулалтад хамрагдах сайн дурын хүсэлтэй жирэмсэн эмэгтэй бол moh.gov.mn сайтад нэвтэрч жирэмсний вакцинжуулалтын цаг аваад вакцинжуулалтад хамрагдах боломжтой. Улсын хэмжээнд 40 мянга орчим, Улаанбаатар хотод 10 мянга орчим жирэмсэн эмэгтэй байгаа гэсэн судалгаа бий. Жирэмснээс хойш 14-36 долоо хоногийн дотор I, II тунгаа тариулах боломжтой хэмээн салбар мэргэжлийн зөвлөл гаргасан байгаа" гэв.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ өөрийн хүсэлтээр МҮБХ-ны цэцдийн зөвлөлийн тэргүүлэгч, гишүүнээс чөлөөлөгджээ
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ өөрийн хүсэлтээр МҮБХ-ны цэцдийн зөвлөлийн тэргүүлэгч, гишүүнээс чөлөөлөгджээ
 
Г.Ганбаатар: ӨМӨЗО-ны “Башинь“-ний 4000 км урттай төмөр зам 700 гаруй ажилтантай байхад Тавантолгойн 267 км урттай жижиг төмөр зам 883 ажилчинтай хэр нь бүтээмж маш муу байна