Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа ирэх сарын 04-нөөс эхэлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 24 секунд

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Чингис хаан нисэх буудлын барилгын явцтай танилцаж байна. Түүний хамтаар Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар болон бусад холбогдох албаныхан ажилтай танилцаж байна. 2021 оны 07 дугаар сарын 04- ний өдөр тус нисэх буудлын үйл ажиллагааг нээж, нислэгүүд хэвийн хийж эхлэнэ. Буянт-Ухаа нисэх буудлаас хийх нүүлгэн шилжүүлэлтийг энэ сард багтаан хийхээр төлөвлөжээ. Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, "Шинэ Чингис хаан нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа 2021.07.04-нөөс эхэлнэ. Долдугаар сарын 4-нөөс эхлэн Буянт-Ухаа нисэх онгоцны буудал дээрээс нислэг хийхгүй" гэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, "Үндэсний Их баяр наадмаар Монголыг зорих жуулчдын боломжийг хангах зорилготой байгаа. Долдугаар сарын 4-нөөс эхлээд олон жил яригдсан нисэх онгоцны буудлаа нээгээд эдийн засгийн эргэлтэд оруулж байгаа нь чухал. Долдугаар сарын 4-нд би дахиж ирнэ. Тэр үед бүх үйл ажиллагаа эхэлсэн байна гэж би найдаж байна" гэв.

Энхийг сахиулагчид үүргээ амжилттай гүйцэтгэж байна
Энхийг сахиулагчид үүргээ амжилттай гүйцэтгэж байна
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.