Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сурвалжилга: Сүхбаатар дүүрэгт 30-34 насны сонгогчдын идэвх өндөр байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 46 секунд

2021 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт улс даяар 07.00 цагт эхэлсэн. Манай редакц Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн Сүхбаатар дүүргийн 28-6-2 дугаар болон 28-7-1 дүгээр хэсгийн санах авах байрны сонгогчдын ирц болон бусад нөхцөл байдлыг сурвалжиллаа.

МУИС-ийн Номын санд байрлаж буй 28-6-2 дугаар байрны хэсгийн дарга Т.Хишигжаргал,

"Манай хэсгийн санал авах байранд 1624 иргэн санал өгөхөөр бүртгэгдсэн байгаа. 15.00 цагийн байдлаар 732 хүн буюу 43 хувийн ирцтэй явж байна. Хүйсийн байдлыг харвал эрэгтэй 316, эмэгтэй 416 иргэн өгсөн байна. 30-34 насныхан болон 70-аас дээш насны иргэдийн ирц өндөр байна. 18-19 насныхан хамгийн бага ирцтэй байна. 30-34 насныхан маань 96 хувийн ирцтэй байгааг онцолмоор байна" гэв.

Цахим орчинд иргэд саналын хуудасны зургийг оруулан өөрсдийн мэдэлгүй хууль зөрчих явдал их байна. Үүн дээр хэрхэн анхаарч ажиллаж байгаа тодруулахад, ""Гар утсаа унтраана уу" гэсэн тэмдэглэгээг санал өгөх бүх бүхээг дээр болон бусад газруудад наасан байгаа, мөн цагдаагийн албан хаагчид, Онцгой байдлын албан хаагч хяналт тавин ажиллаж байна" гэв.

Сүхбаатар дүүргийн 2 дугаар сургууль дээр байрлаж буй 28-7-1 дүгээр байрны хэсгийн дарга Д.Тунгаа,

"Манай хэсгийн хороо 2677 сонгогчтой. 15.00 цагийн байдлаар 1141 хүн санал өгсөн буюу 46.5 хувьтай санал хураалт сайн явагдаж байна. Насны бүлгийн хувьд ахмадуудаас гадна дундаж насныхан идэвхтэй байна. 30-34 насны 130 хүн саналаа өгсөн байгаа нь хамгийн өндөр хувийг эзэлж байна. Өглөө 07.00-10.00 цагийн хооронд иргэдийн ачаалал их байсан ба 12.00-13.00 цагийн хооронд идэвх бага зэрэг сулраад одоо эргээд иргэд маань тасралтгүй ирж саналаа өгсөөр байна" гэлээ.

Тус хэсгийн хороонд есөн хүн ажиллаж байна. Хоёр зохион байгуулагч ажиллаж байгаагийн нэг нь бүхээгийн хэсэгт, нөгөө нь хар машины хэсэгт хяналт тавин ажиллаж байна. Мөн гурван намын төлөөлөл, хоёр ТББ-ын ажиглагч нар маань бас сууж давхар хяналт тавьж байна.

Сурвалжилсан: Б.Амарбаясгалан

Гэрэл зургийг: Г.Цэнд-Аюуш

СЕХ: Иргэн Б.Цэцэг хууль зөрчсөн нь тогтоогдвол 10 сая төгрөгөөр торгоно
СЕХ: Иргэн Б.Цэцэг хууль зөрчсөн нь тогтоогдвол 10 сая төгрөгөөр торгоно
 
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.