Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЕХ: Иргэн Б.Цэцэг хууль зөрчсөн нь тогтоогдвол 10 сая төгрөгөөр торгоно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 34 секунд

Иргэн Б.Цэцэг Сонгинохайрхан дүүргийн хэсгийн хороонд очиж санал өгөхдөө, бүх үйл явцаа дүрсжүүлж аваад фэйсбүүктээ тавьжээ. Хэдийгээр цагаан сонголт хийх эсэх нь тухайн хүний асуудал ч гэлээ саналын хуудсаа ил барин дэлгэсэн нь Зөрчлийн хуулийн дагуу 10 сая төгрөгөөр торгуулах үйлдэл байж болзошгүй талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Тэгвэл дөнгөж сая мэдээлэл СЕХ мэдээлэл хийх үеэрээ СЕХ-ны Хууль зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ уг асуудалтай холбоотойгоор дараах тайлбарыг хэллээ. Тэрбээр, "Зөрчлийн тухай хуулийн 17.1-р зүүлийн 30.2 дахь хэсэг дээр сонгогч саналаа тэмдэглэсэн болон саналын хуудасны зургийг бусдад харуулах, мөн зургийг нь авах, дүрс бичлэг хийхийг хориглоно. Хэрвээ үүнийг зөрчсөн нь тогтоогдох юм бол 10 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байгаа. Бусад зөрчлүүдтэй харьцуулахад харьцангуй өндөр торгууль буюу 10 сая төгрөгийн торгууль юм. Яагаад гэвэл энэ зохицуулалт нь сонгогчийн саналыг худалдаж авахаас сэргийлсэн зохицуулалт байгаа юм" гэв.

Өөрөөр хэлбэл уг үйлдлийг хуулийн байгууллага шалгах бөгөөд хууль зөрчсөн нь тогтоогдвол зөрчлийн тухай хуулиар 10 сая төгрөгийн торгуулийг төлөх ажээ.

СЕХ: Сонгуулийн байруудад байрлуулсан хяналтын камерыг сонгогчийн эрхэд халдахгүй байхаар өөрчлөхөөр болсон
СЕХ: Сонгуулийн байруудад байрлуулсан хяналтын камерыг сонгогчийн эрхэд халдахгүй байхаар өөрчлөхөөр болсон
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.