Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд АН-аас нэр дэвшигч гэр бүлийн хүний хамт Баянгол дүүргийн 24-4-1 дүгээр хэсгийн санал авах байранд саналаа өглөө. Тэрбээр,
"Иргэддээ хандаж хэлэхэд Монгол улсад шударга ёс, ёс зүйт төрийг бий болгох, төрд хяналттай байх боломжийг хангасан сонголт хийгээсэй гэж хүсэж байна. Хоёрдугаарт, өрсөлдөгч нартаа амжилт хүсье. Зарим нь өвчин туссан гэж сонссон. Түргэн эдгэж, улстөрийнхээ ажилд ороосой гэж хүсье. Миний хувьд сонгуульд "Дарангуйлалгүй Монгол" гэсэн уриатайгаар сонгуульд оролцож байна. Ямар нэгэн гоё сайхан зүйл, мөнгө төгрөг амлаагүй. Өнгөрсөн долоо хоногийн нөхцөл байдлыг харахад шударга бус сонгууль болох магадлал их өндөр байна. Үүнийг шалгах хууль хяналтынхан ажиллахгүй байна. Манай гэр бүлийн хүний эгчид 100 мянган төгрөг өгсөн байна. Иргэддээ хандаж хэлэхэд таны халааснаас мөнгө хулгайлаад танд өгч байгаа. Үр хүүхдийнхээ төлөө өөрийнхөө сонголтыг хийгээрэй" гэв.