Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 8500 хүнээс шинжилгээ авахад 1312 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 69022 боллоо. Улаанбаатар хотын хэмжээнд 970 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 340 тохиолдол орон нутагт бүртгэгдлээ. Эмчлүүлж буй нийт 6818 иргэн байна.
Эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн-4235
- Хүндэвтэр-1911
- Хүнд-532
- Маш хүнд- 140 хүн байна.
Энэ хугацаанд 444 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо нийт 55157 болсон байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд зургаан хүн халдварын улмаас нас барсан тул COVID-19 халдварын улмаас нас барсан хүний тоо нийт 324 болсон байна.