Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

У.Хүрэлсүх: Монголын ард түмэн маань өөрсдөө баялаг юм

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 10 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болж байна. МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх өнөөдөр 07.40 цагт Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд байрлах Ерөнхий боловсролын 48 дугаар сургуульд саналаа өгсөн байна.

Тэрбээр "Монгол Улсын наймдахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль болж байна. Энэ жил Улс тунхагласны 100 жилийн ой тохиож байна. Түүхэн сайхан онцлогтой сонгууль болж байна. Өнөөдөр нар хур тэгширсэн сайхан өдөр байна. Ард иргэд ч Төрийн тэргүүнээ сонгохоор идэвхтэй байна. Монголчууд олон баялагтай. Монголын ард түмэн маань өөрсдөө баялаг. Монголын ард түмний оюун санаа асар том баялаг байна. Мөн хамт нэр дэвшиж буй хоёр нэр дэвшигчдээ амжилт хүсье. Д.Энхбат маань хурдан эдгээд гараарай. Гэр бүлийн хүнд нь эрүүл энхийг хүсье. Эрүүл мэнд маш чухал. Бид цар тахлын хамтын хүчээр даван туулна" гэлээ.

НОБГ усанд автсан 10 дуудлага дээр очин үүрэг гүйцэтгэжээ
НОБГ усанд автсан 10 дуудлага дээр очин үүрэг гүйцэтгэжээ
 
Улс тунхагласны ойд зориулсан бөхийн барилдаанд Улсын заан С.Сүхбат түрүүлж, Улсын харцага Б.Зоригтбаатар үзүүрлэлээ
Улс тунхагласны ойд зориулсан бөхийн барилдаанд Улсын заан С.Сүхбат түрүүлж, Улсын харцага Б.Зоригтбаатар үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.