МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн хурал энэ сарын 12-ны 11.00 цагаас хуралдахаар товложээ. Хуралдаан болох гэж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй Бөхийн дэвжээ, галуудын багш дасгалжуулагч нартай уулзахаар болсон байна. Уулзалт Монгол бөхийн өргөөнд энэ сарын 10-ны 17.00 цагаас болно.
Уулзалтаар Үндэсний бөхийн барилдааны дүрмийн зарим заалтыг хэлэлцэж, эцэслэн шийдвэрлээд Цэцдийн зөвлөлийн хуралд оруулан батлуулж, улмаар улсын баяр наадмаас өмнө бүх, аймаг сумдад албан ёсоор хүргэх юм байна.
Иймд бөхийн дэвжээ болон галын багш, дасгалжуулагч нар уг хэлэлцүүлэгт идэвхтэй оролцоно уу гэж МҮБХ-ноос мэдээллээ.