Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэдхэн хормын өмнө Ерөнхийлөгчийн хувиар сүүлийн удаа өгсөн ярилцлага С1 телевизээр цацагдлаа. Уг ярилцлагыг сэтгүүлч Л.Мөнхбаясгалан хийсэн бөгөөд өнөөдөр 6 телевизээр дахин цацагдах юм.
Ингээд Ерөнхийлөгч Х.Баттулгын ярилцлагаас түүний хэлсэн онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
- Цар тахлаас болоод 2 жил гаруй шагнал гардуулах ажил зогссон байсан. Хөл хорио тавигдсан учраас хүлээгдсэн байсан шагналуудыг одоо өгч байна.
- Ерөнхийлөгчөөр нэр дэвшихгүй болсондоо харамсахгүй байна.
- Ерөнхий сайдыг огцрохоо зарлах хүртэл би энэ шийдвэрийг нь мэдээгүй байсан.
- Ерөнхий сайд төрийн эргэлт хийх гэж байна гэж хэлсэн. Гэтэл Ерөнхий сайдыг тойрсон бүтэц нь бусдын гар хөл байсан. Ерөнхий сайдад буруу мэдээлэл өгсөн.
- Ерөнхий сайд У.Хүрэлсүх "үргээлгэнд" орсон.
- Төмөр замаа барьж монголчууд түүхийг өөрсдөө бүтээлээ
- Хоёр Ерөнхий сайд, Ерөнхийлөгч байсан хүмүүс 100 жилээрээ "Бид нар энэ говио хөгжүүлж чадахгүй юм байна аа, та нар хөгжүүлээд өгөөч" гээд гадныхнад өгөх гэж байсан би шийдсэн.
- Ерөнхийлөгч гадаадад айлчиллаа гэхэд тэр улсын эдийн засаг, тэр хүн хэн бэ гэдэг цаас танилцуулгаараа нөгөө улсынх нь Ерөнхийлөгчид очдог. Ядуурал нь тэд, авлигалд идэгдчихсэн гэсэн танилцуулга урд нь ирчихсэн байхад үнэтэй зангиа зүүчихсэн, үнэртэй ус үнэртүүлсэн нэг тийм ганган хүн очоод яриад байхаар өмнөөс нь санаа зовдог биз дээ. Ийм санаа зовсон бодол миний урд талын Ерөнхийлөгчийн үед надад буудаг байсан юм. /Түүний өмнөх Ерөнхийлөгч бол Ц.Элбэгдорж юм/
- Ерөнхийлөгч В.Путиныг Монголд айлчлах үед Х.Баттулга Ерөнхийлөгч газрын зураг барьж ороод хийн хоолойг Монголоор дайруулах санал тавьж, Саяны нурууг дагуулж хүнд нөхцөлд тавихын оронд төмөр замаа дагуулаад тавих тооцооллыг танилцуулсан.
- ОХУ-ын Ерөнхийлөгч "Наад санааг чинь ерөөсөө бодож байгаагүй юм байна. Би очоод наад санааг чинь удирдлагуудтайгаа ярилцъя" гэдэг хариу өгсөн.
- Халуун сэтгэлийн илрэл гэж үзээд халуун хошуутай мал бэлэглэхээр шийдээд 30 мянган хонь өгөхөөр Аюулгүй байдлын зөвлөл дээр шийдвэрлэсэн.
- Мөнгө өгөөд л сонгуульд оролцдог. Сонгууль хуурамч болоод байна.
- 100 жилийн түүхтэй МАН-ын байрыг харчих. 30 жилийн түүхтэй АН-ын байрыг харчих. Нөгөө гучин гаруй намуудынхаа байрыг харчих. Ингээд ирэхээр шударга өрсөлдөөн байхгүй. Шударга өрсөлдөөн байхгүй учраас шударга сонгууль байхгүй.
- Оюутолгой, Эрдэнэт, Таван толгой гэсэн гурван том ордыг Ардын намынхан л барьлаа.
- Бүх намууд нэг гараанаас дахин эхлэх хэрэгтэй гэсэн үндсээр Ардын намыг тараах асуудлыг хөндөж, Улсын дээд шүүхэд хандсан.
- Сонгуулиар хэний ч танихгүй хүн УИХ-д сонгогдож гарч ирээд байгаа биз. Тэр хүн яаж гарч ирж байна гэхээр мөнгөөр л гарч ирж байгаа юм.
- Би УИХ-ын индэр дээрээс энэ Их Хуралд байгаа гишүүдийн 50-иас илүү хувь нь гэмт хэрэгтнүүд байна аа гэхэд нэг гишүүн над дээр гомдол гаргахгүй байгаа л байхгүй юу. Гэмт хэрэгтэн биш л юм бол намайг яагаад гэмт хэрэгтэн гээд байгаа юм бэ гомдоно биз дээ.
- Оффшор бүсэд хууль бусаар гарчихсан 4 их наяд төгрөг байгаа. Үүнийг оруулж ирэх төрийн данс байхгүй. Энэ дансыг УИХ-аар хэлэлцүүлж нээдэг. Энэ дансыг нээж өгөхгүй өнөөдрийг хүрсэн.
- Налайх руу явах замд байгаа 108 хаус баригдаад 10 жил болсон, Нүхт рүү явах замд том шоотой байшин байгаа, Зайсанд мод руу тулгаад хаусууд баригдаад бараг дуусчихсан бас л худалдагддаггүй. Яагаад гэвэл аль хэдийнээ мөнгө нь угаагдаад гараад явчихсан хэрэг.
- Рио Тинтой Монголын засгийн газрыг унагасан.
- Та нар төрөө сонгож чадахаа байсан. Та нар төрөө удирдаж чадахаа байсан гэдгийг би ард түмэндээ хэлчихмээр байна.
- Л.Мөнхбаясгалан: Судалгааг харахад та Монгол Улсын хамгийн өндөр рейтингтэй улс төрч байдаг. Гэтэл хэдхэн өдрийн дараа та дараагийн ерөнхийлөгчид тамгаа шилжүүлнэ. Таны улс төрийн карьер үргэлжлэх үү? Төгсөх үү?Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Хэн ч мэдэхгүй! Амьдрал баян...