Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч Х.Баттулга: У.Хүрэлсүх бид хоёрт эргэж уулзах, эвлэх орон зай ҮЛДСЭН

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 0 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга яг одоо С1 телевизээр сэтгүүлч Л.Мөнхбаясгалантай бүрэн эрхийнхээ хүрээнд хийж буй сүүлийн ярилцлагаа өгч байна. Энэ үеэр Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхтэй холбоотой нэгэн сонирхолтой байр суурь илэрхийллээ. Тодруулбал, өнгөрсөн нэгдүгэр сард Засгийн газраа огцруулахадаа У.Хүрэлсүх "Итгэж найдаж байсан Ерөнхийлөгч Х.Баттулга жагсаал цуглаан зохион байгуулж миний эсрэг ажилсан" гэх агуулгыг хэлсэн юм. Үүнээс хойш У.Хүрэлсүх болон Х.Баттулга нарын харилцаа муудсан гэх хандлага нийгэмд бий болоод байсан.

Тэгвэл үүнтэй холбоотой нэгэн сонирхолтой хариултыг Ерөнхийлөгч өглөө.

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан "Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх та хоёрыг муудаад, тангараг тасраад хоёр тийшээ болсон гэж хүмүүс хараад байна. Та хоёрт эргэж уулзах, эвлэх орон зай үлдсэн үү" гэж асуусан.

Харин Ерөнхийлөгч Х.Баттулга "Энэ хоёр хувь хүний асуудал ерөөсөө биш. Үлдэнэ, үлдэнэ. Яагаад гэвэл, би юу ажигласан бэ гэхээр У.Хүрэлсүхэд нэг давуу тал байх шиг байгаа юм. За, давуу тал эсвэл сул тал гэдгийг би мэдэхгүй юм. Гэхдээ ямар нэгэн байдлаар уул уурхай руу ороогүй. Уул уурхайн бүлэглэл рүү гар дүрж чадаагүй юм шиг байгаа юм. Харин бүлэглэлийн заавраар яваад байх магадлалтай юм шиг байгаа юм. Заавраар явуулахдаа нөгөөдүүл чинь 100 жилийн ярина, намын ярина. Чи бол манай удирдагч Сүх жанжины хойд дүр ч гэдэг юм уу нэг тийм юмаар хөөрөгдөөд яваад байх шиг байгаа юм" гэв.

ЖҮДО ДАШТ: Шөвгийн 16-д М.Уранцэцэг, Г.Отгонцэцэгтэй барилдана
ЖҮДО ДАШТ: Шөвгийн 16-д М.Уранцэцэг, Г.Отгонцэцэгтэй барилдана
 
Д.Энхтүвшин: Бизнес эрхлэгчдийг төлөөлөх чадваргүй, Ерөнхий сайдын зөвлөх хийдэг хүн танхимын ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Хаа сайгүй “кнопчид” бидний хувь заяаг шийддэг болжээ
Д.Энхтүвшин: Бизнес эрхлэгчдийг төлөөлөх чадваргүй, Ерөнхий сайдын зөвлөх хийдэг хүн танхимын ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Хаа сайгүй “кнопчид” бидний хувь заяаг шийддэг болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.