Коронавирусийн халдвар аваад буй нэр дэвшигч Д.Энхбат мэдээлэл хийлээ. Тэрбээр "Сонгуулийн сурталчилгаа эхлэхэд гурван нэр дэвшигчээс гурвуулангаас нь ПСР шинжилгээ авсан. Миний хариу сөрөг гарсан учир намайг орон нутаг руу сурталчилгаагаа хийж явахыг зөвшөөрсөн. Сурталчилгаа аравхан хоног үргэлжлэх байсан. Би сөрөг хариутай яваад эерэг болсон учраас халдвар тараасан биш, авсан гэж бодож байгаа.
Вакцины хоёрдугаар тунгаа хийлгээгүй шалтгаан нь дөрөвдүгээр сарын 10-наас тавдугаар сарын 8-н хүртэл хатуу хөл хориотой байсан. Би хотоос 26 км газарт амьдардаг. Хөл хорио тавигдмагц тавдугаар сарын 8-нд эхний тунгаа хийлгэсэн. Гуравдугаар сарын 15-нд манай компани Спутник V гэдэн вакцин хийлгэхээр Интермэд эмнэлэгт захиалга өгсөн байсан ч вакцин нь ирээгүй. Тиймээс би Синофармын вакцин хийлгэсэн. Дараагийн тун тавдугаар сарын 30-нд байсан. Тэр үед сонгуулийн сурталчилгаатай байсан учраас өндөр ачаалалтай үед тариулах нь буруу гэж эмч хэлсэн.
Би мэтгэлцээнд орно гэж бодож байгаа. Мэтгэлцээнийг онлайнаар хийж болно шүү дээ. Олон уулзалт хийхдээ биш. Цаашид Монголын улс төрийн түүхэнд онлайн хэлэлцүүлэг хийх соёл тогтоовол яасан юм гэсэн бодол төрж байна” гэв.
Д.Энхбат: Би хөдөө КОВИД-19 тараасан биш, харин орон нутагт явж байгаад халдвар авсан бололтой
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.