Баян-Өлгий, Говь-Алтайн нутаг, Ховдын баруун хэсгээр маргааш өдөр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.
Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр, маргааш нутгийн баруун хагаст, энэ сарын 6-нд нутгийн нутгийн хойд хэсгээр, цаашдаа төв, зүүн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар цас хайлмагтан орж, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, эрс сэрүүсэхийг онцгойлон анхаарууллаа.
2021 оны 6 дугаар сарын 6-10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 6-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 7-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Салхи 6-нд ихэнх нутгаар, 7-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 6-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 4-9 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 8-13 градус дулаан байна. 8-нд нутгийн баруун хэсгээр, 9-нд ихэнх нутгаар дулаарна.