Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр сар бүтэн хиртэнэ

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 9 секунд

Цаг тооны бичигт зааснаар өнөөдөр сарны бүтэн хиртэлт болно. Сар хиртэлт гэдэг нь сар дэлхийн сүүдэрт орох үзэгдэл юм. Энэ нь нар, дэлхий, сар гурав энэ дарааллаараа нэг шугаманд давхцах, эсвэл бараг нэг шугаманд орох үед ажиглагдана. Иймээс сар хиртэлт нь зөвхөн тэргэл сартай үдэш л ажиглагддаг. Сар хиртэлтийн төрөл болон үргэлжлэх хугацаа нь Сар тойрог замын огтлолцолтойгоо харьцуулахад ямар байрлалд байгаагаас хамаарна.

Дэлхийн харьцангуй бага тодорхой хэсэгт л ажиглагддаг нар хиртэлтээс ялгаатай нь, сар хиртэлтийг дэлхийн аль ч шөнийн хэсгээс ажиглах боломжтой байдаг. Сарны хэмжээ жижиг байдгаас нарны бүтэн хиртэлт хэдхэн минут үргэлжилдэг бол сар хиртэлт хэдэн цагаар үргэлжилнэ. Монгол орны нутаг дэвсгэрт маргааш сар ургах үед л хиртэлт эхэлсэн байх бөгөөд 21.51 цагт дуусна.

Монголын дөрвөн боксчин өрсөлдөгчөө яллаа
Монголын дөрвөн боксчин өрсөлдөгчөө яллаа
 
Улсын зэрэглэлтэй зургаа, орон нутгийн зэрэглэлтэй 34, дагуул 4 хотыг байгуулж бие даан хөгжүүлнэ
Улсын зэрэглэлтэй зургаа, орон нутгийн зэрэглэлтэй 34, дагуул 4 хотыг байгуулж бие даан хөгжүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.