Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэд сайд Л. Бямбасүрэн тэргүүтэй эмч мэргэжилтнүүд 5-8 ны өдрүүдэд ОХУ-д ажиллана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд


Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн тэргүүтэй эмч мэргэжилтнүүд энэ сарын 5-8-ны өдрүүдэд ОХУ-д ажиллаж, тус улсын хүний эрүүл мэнд, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах холбооны хяналтын албанд коронавируст халдвар (Ковид-19)-ын түргэвчилсэн оношилгоо, эмчилгээний туршлагаас судлана. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл багийн гишүүдийг хүлээн авч уулзан, олон улсын зорчигчдыг түргэвчилсэн аргаар оношилж байгаа болон урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах үйл явцыг хэрхэн зохион байгуулж байгаа туршлагыг хуримтлуулж ирэхийг хүслээ.

Багийн бүрэлдэхүүнд Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Томуугийн үндэсний нэгжийн дарга А.Бурмаа, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Яаралтай тусламжийн тэнхимийн эрхлэгч Л.Ганболд нар багтаж байна.

Туул голын дагуу ногоон парк байгуулна
Туул голын дагуу ногоон парк байгуулна
 
Өчигдөр эрүүлжүүлэгдсэн 115 хүний 11 нь эмэгтэй байна
Өчигдөр эрүүлжүүлэгдсэн 115 хүний 11 нь эмэгтэй байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.