Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин ижил хүйстнүүдийн гэрлэлтийг үгүйсгэжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
4 минут 20 секунд

                                                                                                          оросын уламжлалт гэрлэх ёслол                                       

Түлхүүр мэдээлэл:

  • ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин үндсэн хуулийн хэд хэдэн нэмэлт өөрчлөлтийг санал болгожээ.
  • Ижил хүйстнүүдийн гэрлэлтийг үгүйсгэжээ
  • Үндсэн хуулиндаа гэрлэх ёсыг зөвхөн эрэгтэй , эмэгтэй хүн хийх ёстой хэмээн оруулахыг хүсчээ.
  • Шүүмжлэгчид түүний саналуудын талаар таамаглал дэвшүүлжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ижил хүйстнүүдийн  гэрлэлтийг үгүйсгэж, харин гэрлэлт гэдгийг үндсэн хуулийн шинэчилсэн хувилбартаа  эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нэгдэл гэж тодорхойлохыг хүсч байна.

Ноён Путины санал болгосон үндсэн хуулийн хэд хэдэн нэмэлт өөрчлөлтийн дунд энэ нь олон нийтийн санал асуулгаар гарч иржээ.

Шүүмжлэгчид уг саналуудыг ноён Путины 2024 онд ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дууссаны дараа эрх мэдлээ хадгалах гэсэн алхам гэж үзэж байна.

Ноён Путин мөн “Түүхэн үнэн” -д өөрчлөлт оруулах санал дэвшүүлж, “ард түмнийхээ эх орноо хамгаалахад гаргасан томоохон амжилт” -ыг хамгаалахыг санал болгов.

Ноён Путины барууны либерализмыг эсэргүүцсэн энэхүү санал нь мөн  орос залуу хүмүүсийн дунд "Гей суртал ухуулга" тараахыг хориглосон тухай бичжээ. Энэхүү хоригийг олон либералууд болон Европын хүний ​​эрхийн шүүх буруу гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Үндсэн хуулийн шинэчлэлийн тухай хуулийн төслийг Оросын парламентын доод танхим - Төрийн Дум нэгдүгээр сард баталж, ноён Путины нэмэлт, өөрчлөлтийг дараагийн долоо хоногт хоёр дахь удаагаа уншиж танилцуулахаар болжээ. Оросын хууль тогтоох байгууллагад Путиныг дэмжигчид зонхилж байна.

Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгыг олон нийтийн санал хураалтыг 4-р сарын 22-нд хийхээр төлөвлөсөн боловч үүнээс өмнө парламент болон Үндсэн хуулийн цэцээс эцсийн зөвшөөрөл авах шаардлагатай байгаа юм.

                                                                                                                                                                                                                                                                                                           Эх сурвалж: BBC   

Европын холбооноос Грекд 700 сая еврогийн тусламж үзүүлнэ
Европын холбооноос Грекд 700 сая еврогийн тусламж үзүүлнэ
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.