Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНСУ: Ковид-19 вирусийг саармагжуулах эсрэг биетийг олж илрүүллээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 22 секунд

БНСУ-ын судалгааны баг коронавирусийн (covid-19) эсрэг тэмцэх  "эсрэгт биет"-ийг олж илрүүллээ. Солонгосын химийн хүрээлэнгийн вирус судлалын судалгааны баг Sars вирусийг саармагжуулагч 2 ширхэг биет, Мers вирусийг саармагжуулагч  1 ширхэг биетийг коронавирусийн баяжуулалтын уурагт нийлүүлж болно гэдгийг зарлалаа.
Вакцин болгосон антигенийг тарихад хүний биеийн дархлааны хариу үйлдлээс хамаарч биеийн эсэргүүцлийг бий болгох ба түүн доторхи өвчин үүсгэгч нянг саармагжуулж болох эсрэг биетийг саармагжсан эсрэг биет гэж нэрлэдэг.
Баяжуулалтын уураг гэдэг нь covid-19 вирусийг хүний эсэд нэвтрүүлж өгдөг уургийг хэлэх бөгөөд тус судалгааны баг нь генийн шинжилгээний тусламжтайгаар энэ баяжуулалтын уурагт холбож болох эсрэг биетийг олж тогтоосон гэж мэдэгджээ.  

Вирус судлалын баг  өвчний хяналтын төв газраас covid-19 вирусийн эсийн хуваагдлыг авч үржүүлээд  RNA-г нь тогтоосон байна.
Дэлхийн биологи судлалын салбарт "bioRxiv"-ээр танилцуулагдсан энэхүү судалгааны үр дүн нь covid-19 вирусийн эмчилгээнд хэрэглэх эсрэг биет болон вакцины хөгжилд хэрэг болно гэж найдаж байна.

Эх сурвалж: YTN

Дипломат паспорт эзэмшигчид Европын 25 улсад визгүй зорчих боломжтой боллоо
Дипломат паспорт эзэмшигчид Европын 25 улсад визгүй зорчих боломжтой боллоо
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга