Эрдэмтэд дунд эриний үед дэлхий хавтгай байсныг олж мэджээ. Гэвч манай гариг яг таг хавтгай хэлбэртэй биш, уул, хонхор газар ховор байсан юм. Энэ цаг үеийг буюу 1.8 тэрбумаас 0.8 тэрбум жилийн өмнөх үеийг эрдэмтэд “Уйтгартай тэрбум” гэж нэрлэдэг бөгөөд “Дэлхийн түүхэн дэх хамгийн уйтгартай үе” гэгддэг байна.
Тэдний судалгаанаас харахад тэжээллэг бодисын эргэлт буурсан нь аливаа амьдралын идэвжил бууруулж байсан нь тогтоогджээ. Бээжингийн их сургууль, Торонтогийн их сургууль, Рутгерсийн их сургууль, Хятадын Шинжлэх ухаан технологийн их сургуулийн багууд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн циркон талстыг судлах ажилд оролцсон байна. Бээжингийн их сургуулийн Мин Тангаар удирдуулсан эрдэмтэд дунд эрин буюу “уйтгартай” гэгдэх үед дэлхийн царцдас одоогийнхоос нимгэн байсныг тогтоожээ. Үүгээр дэлхий уулгүй, газрын гадарга далай тэнгис бүгд тэгш гадаргуутай байсан нь нотлогджээ. Мөн судлаачид тектоник идэвхжил 1 тэрбум орчим жилийн турш их хэмжээгээр зогсох буюу дор хаяж удаашрах магадлалтай болохыг таамагласан байна. Тектоник үйл ажиллагаа нь уулсыг дээш өргөж, далайн орчныг баяжуулдаг аж.
Эх сурвалж: Big Think