Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдийн ажлын цагийг хорогдуулах шийдвэр гаргалаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 2 секунд

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор 12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүд (ганц бие эцэг)-ийн ажлын цагийг 1 цагаар хорогдуулах шийдвэрийг Улсын Их Хурлын Тамгын газар гаргалаа.

    Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын “Ажлын цагийг хорогдуулах тухай” 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 145 дугаар захирамжийг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэг, 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх заалт, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.2, 10.6.1 дэх заалт, Засгийн газрын 2020 оны “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 62 дугаар тогтоолыг тус тус үндэслэсэн байна.

   Тус захирамжид “Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Улсын Их Хурлын Тамгын газрын 12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүд /ганц бие эцэг/-ийн ажлын цагийг 1 цагаар хорогдуулж, 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 13-ны өдрийн хооронд  хүртэл ажлын цагийг 08.30-16.30 хооронд байхаар тогтоосугай” гэжээ.

    Түүнчлэн ажлын цагийг хорогдуулсантай холбогдуулан албан үүргийг бүрэн гүйцэтгүүлэн ажиллуулах, байгууллагын хэвийн үйл ажиллагааг тасалдалгүй явуулах, ажлын цаг ашиглалтыг үр бүтээлтэй хангаж ажиллахыг хэлтэс, хүрээлэн, албаны удирдлагад даалгаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгажээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Дэлхийн банк хөгжиж буй орнуудад 12 тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээр болжээ
Дэлхийн банк хөгжиж буй орнуудад 12 тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээр болжээ
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.