Дэлхийн банкнаас гаргасан энэхүү тусламж бага хүүтэй зээл, буцалтгүй тусламж, техник гэх мэт төрлөөр улс орнуудад хүрэх юм.
Энэхүү тусламж нь хямралын үед улс орнуудад нийгмийн эрүүл мэндийн байдлыг сайжруулах, эдийн засгийн нөлөөллийг бууруулах зорилготой.
Дэлхийн банкны ерөнхийлөгч Дэвид Малпас " Бидний зорилго бол өвчний халдварыг бууруулах явдал юм " гэж хэллээ.
Тус байгууллага дэлхийн 70 гаруй оронд тархсан вирусын үр нөлөөг арилгахад чиглэсэн тусламжийг хамгийн ядуу, эрсдэлтэй улс орнуудад нэн тэргүүнд тавина гэж мэдэгдэв.
Туламжийн тал хувь нь хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажилладаг Олон улсын санхүүгийн корпорацын банкнаас ирж байгаа. Харин12 тэрбум долларын 4 тэрбум орчим ам.долларыг урьд нь бэлэн байсан хөрөнгөөс шилжүүлжээ.
Н.Мөнхзаяа