Налайх дүүргийн 6 дугаар хороо “Өнөр" амралтын газарын урд голд Ланд-100 маркийн автомашин усанд живсэн, дотор нь хоёр иргэн гацаж усанд осолдох нөхцөл байдал үүссэн гэсэн дуудлагын дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Л.Чинбатаар ахлуулсан аврах бүлгийн 9 албан хаагч ослын газар ажиллажээ.
Ослын газар очиход 37 настай иргэн Г, 3 настай иргэн Э нар машинд гацсан эрэг рүү гарах боломжгүй болсон байдалтай байсныг шуурхай аврах ажиллагаа зохион байгуулж, хоёр иргэнийг аварлаа гэж Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.