Энэтхэгт өнгөрсөн хоногт коронавирусний халдварын 403738 шинэ тохиолдол илэрч, нийт тохиолдлын тоо 22 296 414 болжээ.Энэтхэгт тав дахь удаагаа өдөрт 400 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.
Өдөрт бүртгэгдсэн нас баралтын үзүүлэлт хоёр дахь өдрөө дараалан 4 мянгыг давжээ. Бямба гаргийн өглөөний байдлаар 4187 нас баралт бүртгэгдсэн нь цар тахал дэгдсэнээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Эмнэлэгт 4 сая гаруй хүн эмчлүүлж байгаа гэнэ. Энэтхэг халдварын нийт тохиолдлын тоогоор АНУ-ын дараа хоёрдугаарт, нас баралтын үзүүлэлтээр АНУ, Бразилын дараа гуравдугаарт орж байгаа юм.