Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мөрөн суманд 5600 гаруй мод бут тарьжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

   Хөвсгөл аймгийн Мөрөн суманд өнөөдөр 53 аж ахуйн нэгж, албан байгууллагын 3602,  6 багт иргэд 2039 нийт 5641 мод бут тарьсан байна. Энэ жилийн хувьд тус аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалангийн санаачилгаар  "Ногоон суварга босгоё" аян эхэллээ.

  Тус аян 2024 он хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд 1 сая модыг тарьж, арчлан тордож ургуулахаар зорьж байгаа аж. Хөвсгөл аймагт жилд 30-40 мянган мод бут тарьдаг. Сүүлийн таван жилд 120 орчим мянган ширхэг мод тарьсны 62000 нь Мөрөн суманд байна. Гэвч иргэд модоо арчлан тордож ургуулах мэдлэг, мэдээлэлгүйн улмаас тарьсан мод бүр ургадаггүй аж. Иймээс аяны хүрээнд мэргэжлийн байгууллагууд иргэд аж ахуйн нэгжид мэдээлэл, зөвлөгөөг тогтмол өгч ажиллах юм.

Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын зарим хэлтэс гадна талбайд үйл ажиллагаа явуулна
Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын зарим хэлтэс гадна талбайд үйл ажиллагаа явуулна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд