Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНСУ дахь Монголчуудын холбоо хандив гардууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

“Хилийн чанад дах Монголчуудын зөвлөл”-өөс санаачилан халдварын голомтын бүсэд байгаа монгол иргэддээ зориулан 300 ширхэг амны хаалт, мөн Бусан дах Консулын газарт 100 ширхэг амны хаалт хандивласныг “Солонгос дах Монгол эмэгтэйчүүдийн холбоо”-ны тэргүүн П.Майнбаяр ЭСЯ-ны Консулын хэлтсийн дарга Л.Хаш-Эрдэнэд гардуулав. ЭСЯ уг хандивын 300 ширхэг амны хаалтыг Умард Гёнсан мужийн Гёнсан хот дах Дэгү их сургуулийн оюутны холбооны удирдлагад даруй хүргүүллээ.

Монгол Улсын ЭСЯ, төрийн байгууллагууд онцгой байдлын өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн, мөн Солонгос дах манай иргэд, Солонгосын Засгийн газар, ард иргэд бүх хүчээ дайчлан дор бүрнээ хичээн зүтгэж буй энэ хүнд цаг үед дэмжлэг туслалцаа үзүүлж буй “Хилийн чанад дах монголчуудын зөвлөл”, “Солонгос дах Монгол эмэгтэйчүүдийн холбоо”-ны удирдлага, нийт гишүүдэд ЭСЯ-наас чин сэтгэлийн талархал илэрхийллээ. 

 

АН-аас Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд санал хүргүүллээ
АН-аас Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд санал хүргүүллээ
 
“Монголчууд зүрхээ зүсүүлсэн. Оюутолгой ярихаар л хэдэн ТАРХИ УГААГЧДАД цалин тавигддаг“
“Монголчууд зүрхээ зүсүүлсэн. Оюутолгой ярихаар л хэдэн ТАРХИ УГААГЧДАД цалин тавигддаг“
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.