Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улсын хэмжээнд 771 мянга гаруй хүн халдварт өртөх эрсдэлтэй бүлэгт хамаарч байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 33 секунд

Коронавируст халдварын эрсдлээс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээнд зориулж Засгийн газрын нөөц сангаас 6,5 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт хийхээр шийдвэрлэсэн. Уг санхүүжилтийг эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл, оношлуур, ариутгал, халдваргүйтлийн бодис худалдан авах, эмч, эмнэлгийн мэргэжилтний илүү цагийн хөлс, унаа, шатахуунд зарцуулах юм. 

Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын эрсдлийн үнэлгээгээр манай улсад коронавируст халдвар зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл МАШ ӨНДӨР, тархах эрсдэл ӨНДӨР гэж үнэлэгдээд байна. Иймд урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж, санхүүжилтийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

Мөн улсын хэмжээнд 771.805 хүн халдварт өртөх эрсдэлтэй бүлэгт хамаарч байна. Тэдний 400.000 нь ахмад настан, 350.000 нь архаг хууч өвчтэй, сүрьеэтэй 4000, хорт хавдартай 16.000, бөөр орлуулах эмчилгээ хийгддэг 1000, эрхтэн шилжүүлэн суулгуулсан, дархлаа дарангуйлах эмчилгээтэй 524, ХДХВ/ДОХ-ын халдвартай 281 иргэн байна. 

Өнөөдрийн байдлаар манай улсад шинэ коронавирусын халдварын тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд шинэ коронавируст халдвар гарсан улс орноор зорчсон, халуурсан, ханиалгасан өгүүлэмжтэй 216 хүнд ажиглалт, тусгаарлалт хийж, шинжилгээгээр халдвар үгүйсгэгдсэн бол 7 хүний шинжилгээний хариу хүлээгдэж байна. 

 

Архины үйлдвэрүүдийн түүхий эдийг архи биш ариутгалын бодис руу шилжүүлнэ
Архины үйлдвэрүүдийн түүхий эдийг архи биш ариутгалын бодис руу шилжүүлнэ
 
“Андын зам“ ХХК-ын цэвэр усны шугам задарч, Яармаг халуун усанд автжээ
“Андын зам“ ХХК-ын цэвэр усны шугам задарч, Яармаг халуун усанд автжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.