Шинэ коронавирусийн халдварт өвчний тархалт хөрш зэргэлдээх улс орнуудад буурахгүй байгаатай холбогдуулан УОК хуралдаж тодорхой шийдвэрүүдийг гаргасан. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Онцгой комисс өргөтгөсөн хуралдаан хийж, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа ажлыг эрчимжүүлэх тухай нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/223 тоот захирамж гаргалаа.
Тус захирамжид:
- Улаанбаатар хот руу орох, гарах автомашины хѳдѳлгѳѳнийг 3 сарын 03-ны ѳдѳр хүртэл үргэлжлүүлэн хориглох
- Нийслэлийн хэмжээнд бүх тѳрлийн баар, фитнесс, саун, дэн буудал, биллиард, спорт заал зэрэг спорт, соёл урлагийн газруудын үйлчилгээг 3 сарын 30-ны ѳдѳр хүртэл үйл ажиллагааг нь түр зогсоох
- Нийтийн тээврийн үйлчилгээг УОК-ын шийдвэрийн дагуу 3 сарын 03-ны ѳдѳр хүртэл тусгай зохицуулалттайгаар иргэдэд хүргэх
- Шинэ коронавирусын халдварт өвчнөөс урьдчилсан сэргийлэх, илэрсэн тохиолдолд хариу арга хэмжээ авах зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа амралт, сувиллын газрын судалгааг гаргах ажлын хэсгийг байгуулах
- Ресторан пабын үйл ажиллагааг 22:00 цаг хүртэл ажиллахыг зѳвшѳѳрѳх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр болж, холбогдох байгууллага, албан тушаалтнуудад үүрэг чиглэл өглөө.