Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улсын хэмжээнд 450 мянга гаруй иргэн вакцины хоёрдахь тунг хийлгээд байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 48 секунд

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 94946 иргэн дархлаажуулалтад хамрагджээ. Ингэснээр 944 529 иргэн коронавирусийн эсрэг вакцины эхний тунг хийлгэжээ. Үүнээс 451063 иргэн хоёр дахь тунг бүрэн хийлгээд байна хэмээн ЭМЯ-наас мэдээлэв. 

Вакцины хоёр дахь тунг хийлгэж, дархлаажуулалтад бүрэн хамрагдсан иргэд вакцины сертификатыг цахимаар өгч байна. Та https://vis.health.gov.mn/survey/help хаягаар хандан регистр болон утасны дугаараа оруулахад таны бүртгэлтэй гар утсанд зургаан оронтой нууц код ирнэ.

Уг кодыг оруулахад коронавирусийн эсрэг вакцин хийлгэснийг батламжлах ЭМЯ-ны сертификат монгол, англи хэлээр гарах бөгөөд та хадгалах болон хэвлэн авч болох юм. 

ЭМЯ: 911 тохиолдол батлагдаж хоёр хүн нас барлаа
ЭМЯ: 911 тохиолдол батлагдаж хоёр хүн нас барлаа
 
МҮХАҮТ-ын шинэ Ерөнхийлөгчөөр Л.Төр-Од сонгогджээ
МҮХАҮТ-ын шинэ Ерөнхийлөгчөөр Л.Төр-Од сонгогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.