Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 911 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 39381 боллоо. Улаанбаатар хотын хэмжээнд 823 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 88 тохиолдол орон нутагт бүртгэгдлээ.
Эмчлүүлж буй нийт 4956 иргэн байна. Эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн-2824
- Хүндэвтэр-1525
- Хүнд-488
- Маш хүнд-119 хүн байна.
Энэ хугацаанд 1225 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо нийт 22932 болсон байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд хоёр хүн халдварын улмаас нас барсан тул COVID-19 халдварын улмаас нас барсан хүний тоо нийт 119 болсон байна.