Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Оюун- Эрдэнэ: Вакцины татан авалтад санаатайгаар саад хийсэн улс төрийн “алиа салбадай“ нарыг зарлана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 51 секунд

Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ орон нутгийн вакцинжуулалтыг эрчимжүүлэх, явуулын багийн цуваа хөдлөх үед үг хэллээ.

Тэрбээр "Та вакцин хүлээж болох ч найм, есдүгээр сар хүртэл хойшилж магадгүйг анхааруулж байна. Тиймээс эртхэн хийлгэх хэрэгтэй. Одоо байгаа вакцинаа хийлгэх нь цаг хугацааны хувьд хамгийн эрсдэлгүй. Иргэд хэт эрхлээд байж болохгүй. Хоёр тунгаа хийлгэсэн иргэдийг агаарын хилээр нэвтрүүлэх стандарт дэлхий нийтээр тавигдаж байна. Монголчууд ч бас ийм стандарт тавихаас өөр аргагүй. Вакцинжуулалтаас өөр ямар ч гарц байхгүй. Вакцинжуулалт ихсэх тусам халдварын тоо багасна.

Төрийн тэргүүний сонгуульд бид хүндэтгэлтэй хандалгүй яах вэ? Гэвч үүнийг дагаад улс төрийн хөөсрөлт бий болж ажлаа хийж байгаа хүмүүс рүү дайрч байна. Улс төрчид та нар нэг ч вакцин авчирч, үйлдвэрлэж нэмэр болж чадахгүй бол гай битгий бол. Вакцин татан явалтын явцад зарим улс төрчийн хайхрамжгүй байдал нөлөөлсөн. Үүнийг цар тахлын үеэр улс төржүүлэхгүйг хичээж байна. Миний хувьд асар их тэвчээр гаргаж байна. Би бас тийм тэвчээртэй хүн биш. Шаардлагатай тэдгээрийг би зарлана. Цар тахлын үед буруу мэдээлэл өгөх нь эх орноосоо урвасан хэрэг шүү. Тиймээс улс төрийн алиа салбадай нарт анхааруулъя. Цар тахлын нөхцөл гайгүй болох үед хэлэх ёстой газарт нь хэлнэ" гэсэн юм.

Орон нутгийн иргэдийг вакцинжуулах цуваа хөдөллөө
Орон нутгийн иргэдийг вакцинжуулах цуваа хөдөллөө
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.