Шинэ коронавирусийн тархалттай холбоотойгоор боловсролын байгууллагын үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл түр зогсоогоод байна.
Дээрх хугацаанд БСШУСЯ, Монголын телевизүүдийн холбоотой хамтран СӨБ болон ЕБС-ийн 1-12-р ангийн сурагчдад теле хичээлийг бэлтгэн хүргэж байгаа билээ.
Ирэх долоо хоногт буюу 2020 оны хоёрдугаар сарын 24-28-ны өдөр Монголын уламжлалт цагаан сарын баяр тохиож байгаа бөгөөд бүх хичээлийг монгол хэл, өв соёл, уламжлал, зан заншил, ахуй амьдралтай холбоотой болон харилцах, хамтрах, нийгмийн үйл ажиллагаанд оролцох зэрэг агуулга, арга зүйн шийдэлтэй байхаар төлөвлөн бэлтгэжээ.
Сар шинийн баярыг бүх нийтээр тэмдэглэхгүй байх шийдвэр гарсан тул эрхэм суралцагчид та бүхэн теле хичээлдээ хамрагдан, эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөгөө зөвлөмжийг мөрдөж эцэг эхчүүд та бүхэн хүүхдэдээ теле хичээл үзэхэд нь дэмжлэг үзүүлэхийг яамнаас зөвлөжээ.