Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Голд осолдсон гурван иргэний цогцсыг гаргажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 44 секунд

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн “Тэгш булан” гэдэг газар “Сэлэнгэ мөрөн”-д долоон иргэн осолдсон дуудлагаар ослын аврах бүлэг ажиллаж, өнөөдөр 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлэн 09:36 цагт  Ц 50 настай, эрэгтэй, 10:00 цагт А 5 сартай нярай, 16:30 цагт Т 62 настай, эрэгтэйн цогцсыг олж уснаас гаргалаа.

Ослын голомтод аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан бүлэг ажиллаж байна. Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хөл хориог тавдугаар сарын 7-ныг хүртэл сунгах саналыг УОК дэмжжээ
Хөл хориог тавдугаар сарын 7-ныг хүртэл сунгах саналыг УОК дэмжжээ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.